Thursday, January 13, 2011

ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ

2005 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хот 


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ   Нийтлэг үндэслэл



1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1 Энэ хуулийн зорилт нь газрын тосны бүтээгдэхүүнийг импортлох, үйлдвэрлэх, худалдах, тээвэрлэх, хадгалах болон эдгээр үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.


2 дугаар зүйл. Газрын тосны бүтээгдэхүүний импорт, үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, хадгалалтын тухай хууль тогтоомж
2.1.Газрын тосны бүтээгдэхүүний импорт, үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, хадгалалтын тухай хууль тогтоомж нь Газрын тосны тухай хууль , Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль , Галын аюулгүй байдлын тухай хууль , Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль , Барилгын тухай хууль, Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль, Ариун цэврийн тухай хууль, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Химийн хорт бодисоос хамгаалах тухай хууль, Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хууль, Автотээврийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.


3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1 Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тосны бүтээгдэхүүний импорт, үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, хадгалалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдэд энэ хууль үйлчилнэ.


4 дүгээр зүйл. Хуулийн нэр томъёо
 ХОЁРДУГААР БҮЛЭГ Газрын тосны бүтээгдэхүүний импорт, үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, хадгалалтын талаарх төрийн зохицуулалт


5 дугаар зүйл. Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, хадгалалтын талаархи Засгийн газарболон газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
5.1. Газрын тосны бүтээгдэхүүний талаар Засгийн  газар  дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
5.1.1. газрын тосны бүтээгдэхүүний импорт, үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, хадгалалт, хөрөнгө оруулалтын талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд хяналт тавих;
5.1.2. газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэх
журам батлах;
5.1.3 газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх  тусгай зөвшөөрөл  эзэмшигч компанийн нөөцийн хэмжээ, нөөц бүрдүүлэх журмыг батлах;
5.1.4. газрын тосны бүтээгдэхүүний үнийн хэвийн бус өсөлт, хангамжийн тасалдал, хомсдол үүсэх нөхцөлд зохицуулалт хийх;
5.1.5. импортолж байгаа газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналтыг хилийн боомтуудад хийх бодлогыг хэрэгжүүлэх, нөхцөлийг бүрдүүлэх.
5.2. Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв  байгууллага  газрын тосны бүтээгдэхүүний талаар дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
5.2.1. газрын тосны бүтээгдэхүүний импорт, үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, хадгалалт, хөрөнгө оруулалтын талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
5.2.2. газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бөөний худалдаа эрхлэх  тусгай зөвшөөрөл  олгох, уг зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох;
5.2.3. газрын тосны бүтээгдэхүүний импорт, үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, хадгалалтын асуудалтай холбогдсон дүрэм, журам, нормыг баталж, мөрдүүлэх;
5.2.4. газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх  тусгай зөвшөөрөл  эзэмшигчийн нөөцийн талаар санал боловсруулан Засгийн газраар шийдвэрлүүлж хэрэгжүүлэх.
5.3. Газрын тосны бүтээгдэхүүнийг тээвэрлэх тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлагыг тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, стандартчиллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран тогтооно.


6 дугаар зүйл. Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
6.1. Газрын тосны бүтээгдэхүүний импорт, үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, хадгалалтын талаар газрын тосны асуудал эрхэлсэн төрийн  захиргааны байгууллага  дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1.газрын тосны бүтээгдэхүүний талаархи бодлогыг хэрэгжүүлэх;
6.1.2.газрын тосны бүтээгдэхүүнийг импортлох, үйлдвэрлэх, худалдах, тээвэрлэх, хадгалахтай холбоотой стандарт, дүрэм, журам, нормын төслийг боловсруулах;
6.1.3. газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэр, агуулах, түгээх станц барьж байгуулах, шинэчлэх зураг төсөлд техник, технологийн талаар дүгнэлт гаргах;
6.1.4. газрын тосны бүтээгдэхүүний барилга байгууламжийн  зураг төсөл  боловсруулах, барилга угсралтын  ажил  эрхлэх  тусгай зөвшөөрөл  олгоход мэргэжлийн дүгнэлт гаргах;
6.1.5.газрын тосны бүтээгдэхүүний барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах комиссын бүрэлдэхүүнд ажиллах;
6.1.6.газрын тосны бүтээгдэхүүний импорт, үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, хадгалалтын талаар мэдээллийн  сан  бүрдүүлэх, бодлого зохицуулалтад шаардлагатай нэмэлт судалгаа, мэдээллийг холбогдох байгууллагаас гаргуулан авах;
6.1.7.газрын тосны бүтээгдэхүүний зах зээлд шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэхэд шаардлагатай мэдээллийг Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн 14.1.5-д заасны дагуу холбогдох  байгууллага  болон төрийн захиргааны төв байгууллагад гаргаж өгөх, энэ талаар санал гаргах;
6.1.8.газрын тосны бүтээгдэхүүнийг импортлох, үйлдвэрлэх, худалдах, тээвэрлэх, хадгалах талаар сургалт явуулах, мэдээлэл арга зүйн туслалцаа үзүүлэх, зөвлөгөө өгөх;
6.1.9. газрын тосны бүтээгдэхүүний олон улсын биржийн үнийг судлах, импортлогчийн нийлүүлэгчээс худалдан авах үнийг хянах.
6.2. Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн  захиргааны байгууллага  энэ хуулийн  6.1 -д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран хяналт тавьж, холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ Газрын тосны бүтээгдэхүүнийг импортлох үйлдвэрлэх, худалдах, тээвэрлэх, хадгалах


7 дугаар зүйл. Газрын тосны бүтээгдэхүүнийг импортлох
7.1. Газрын тосны  бүтээгдэхүүн  импортлогч дор дурдсан үүрэг хүлээнэ:
7.1.1. чанарын хувьд олон улсын стандартад нийцсэн газрын тосны бүтээгдэхүүнийг импортлох;
7.1.2. импортолсон  бүтээгдэхүүн  олон улсын стандартад нийцсэн эсэх талаар итгэмжлэгдсэн сорилтын лабораториор дүгнэлт гаргуулах;
7.1.3. эзэмшилдээ стандартын шаардлага хангасан агуулахтай байх;
7.1.4. газрын тосны бүтээгдэхүүнийг нийлүүлэгчтэй байгуулсан
гэрээний үндсэн дээр импортлох.
7.2. Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын  хуулийн этгээд  дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий  хуулийн этгээд  болон өөрийн харъяалал, хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно.


8 дугаар зүйл. Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх
8.1. Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ.
8.2. Газрын тосны  бүтээгдэхүүн  үйлдвэрлэх үйлдвэрийн технологи, тоног төхөөрөмж олон улсын стандартад нийцсэн байна.
8.3. Газрын тосны  бүтээгдэхүүн  үйлдвэрлэх  тусгай зөвшөөрөл  эзэмшигч Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна дор дурдсан бичиг баримт бүрдүүлнэ:
8.3.1.  байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ  хийлгэсэн дүгнэлт;
8.3.2. газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн төсөл;
8.3.3. мэргэжлийн байгууллагаар боловсруулж, улсын экспертизийн хяналт хийлгэсэн газрын тосны бүтээгдэхүүний барилга байгууламжийн зураг төсөл,  газар  эзэмших зөвшөөрөл;
8.3.4. газрын хөрсний геологийн дүгнэлт;
8.3.5. мэргэжлийн хяналтын байгууллагын ариун цэвэр, эрүүл ахуйн дүгнэлт;
8.3.6. галын аюулгүй байдлын дүгнэлт.
8.4.Газрын тосны  бүтээгдэхүүн  үйлдвэрлэх  тусгай зөвшөөрөл  эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ:
8.4.1. үндэсний стандартад нийцсэн газрын тосны  бүтээгдэхүүн  үйлдвэрлэх;
8.4.2 газрын тосны бүтээгдэхүүний чанарын шинжилгээ, туршилт хийх итгэмжлэгдсэн лабораторитой байх;
8.4.3. үйлдвэрийн хаягдлыг хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд хор нөлөө үзүүлэхээргүй орчинд хадгалах, зайлуулах, устгах нөхцөлийг бүрдүүлэх.


9 дүгээр зүйл. Газрын тосны бүтээгдэхүүнийг худалдах
9.1. Газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ.
9.2. Газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхлэх хүсэлт гаргагч нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлнэ:
9.2.1. хэмжих хэрэгсэл, шингэний тоолуурыг Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн дагуу загварын туршилтад хамруулсан бичиг баримт;
9.2.2. стандартын шаардлага хангасан агуулах, түгээх станцын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, эсхүл эдгээрийн түрээсийн гэрээ.
9.3. Газрын тосны бүтээгдэхүүний бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч дараахь үүрэг хүлээнэ:
9.3.1. газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхлэгч  бүтээгдэхүүн  борлуулах тухай бүрдээ худалдан авагчид чанарын гэрчилгээ  олгох;
9.3.2. чанарын баталгаатай газрын тосны  бүтээгдэхүүн  худалдах;
9.3.3. газрын тосны бүтээгдэхүүнийг улсын баталгаатай түгээгүүрээр худалдах;
9.3.4. газрын тосны бүтээгдэхүүнийг баталгаагүй түгээгүүр, авто болон вагонцистернээс шууд худалдахгүй байх;
9.3.5. газрын тосны бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангасан саванд хадгалж, зөвшөөрөгдсөн талбай, орчинд худалдах;
9.3.6. тос, тосолгооны материал, тусгай шингэнийг зөвхөн зориулалтын саванд үйлдвэрийн аргаар технологийн дагуу савлаж худалдах;
9.3.7.бөөний худалдаа эрхлэх  тусгай зөвшөөрөл  эзэмшигч
газрын тосны бүтээгдэхүүний чанарын шинжилгээний лабораторитой байх.


10 дугаар зүйл. Газрын тосны бүтээгдэхүүнийг тээвэрлэх
10.1. Газрын тосны бүтээгдэхүүнийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ.
10.2. Зориулалтын саванд савласан тос, тосолгооны материал, хийг аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан тэвш, чингэлэгт тээвэрлэнэ.
10.3. Тээвэрлэгч тээвэрлэлтийн талаар эрх бүхий байгууллагаас батлан гаргасан техникийн аюулгүй ажиллагаа, тээвэрлэлтийн нөхцөлтэй холбогдсон дүрэм, журам, стандартын үзүүлэлт, шаардлагыг хангана.
10.4. Тээвэрлэгч зориулалтын тээврийн хэрэгсэлд тогтоосон журмын дагуу таних тэмдэг тавина.
10.5. Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч, жолооч тээврийн хэрэгслийг гал түймрээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах, иргэдийн эрүүл мэнд, амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх нөхцөлийг хангасан зориулалтын зөвшөөрөгдсөн байр, зогсоол, талбайд тавина.
10.6. Тээвэрлэгч тээвэрлэж байгаа газрын тосны бүтээгдэхүүний нэр төрөл, чанарыг тодорхойлсон  гэрчилгээ  бөөний худалдаа эрхлэгчээс авна.
10.7. Газрын тосны бүтээгдэхүүнийг нийтийн  тээврийн хэрэгсэл  болон стандартын шаардлага хангаагүй зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэхийг хориглоно.


11 дүгээр зүйл. Газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах
11.1. Газрын тосны бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангасан зориулалтын агуулах, саванд хадгална.
11.2. Газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах агуулах эзэмшигч  хуулийн этгээд  дор дурдсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй:
11.2.1.  байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ  хийлгэх;
11.2.2. газрын хөрсний геологийн дүгнэлтийг эрх бүхий байгууллагаар хийлгэх;
11.2.3. эрх бүхий мэргэжлийн байгууллагаар боловсруулж, улсын экспертизийн хяналт хийлгэсэн зураг, төслийн дагуу барьсан байх, газар  эзэмших зөвшөөрөлтэй байх;
11.2.4. мэргэжлийн хяналтын байгууллагаар ариун цэвэр, эрүүл ахуйн дүгнэлт гаргуулах;
11.2.5. галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулах;
11.2.6. агуулах, шатахуун түгээх станцын барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авсан тухай улсын комиссын акт, барилга байгууламжийн үндсэн бүтэц, инженерийн  шугам  сүлжээний төлөв байдлыг тодорхойлсон техникийн дүгнэлттэй байх.
11.3. Газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын савыг өмчлөгч савыг улсын бүртгэлд бүртгүүлнэ. Газрын тосны бүтээгдэхүүн  хадгалах зориулалтын савыг улсын бүртгэлд бүртгэх журмыг газрын тосны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батална.
11.4. Газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалахад дараах зүйлийг хориглоно:
11.4.1. зориулалтын бус барилга байгууламжид, мөн улсын  комисс  хүлээн аваагүй барилга байгууламжид газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах;
11.4.2. стандартын шаардлага хангаагүй саванд хадгалах;
11.4.3. нэвчилт, шүүрэлттэй дамжуулах хоолой ашиглах;
11.4.4. аянга зайлуулагч, газардуулгын байгууламжгүй, уг байгууламжийн эсэргүүцлийг нь мэргэжлийн эрх бүхий байгууллагаар хэмжүүлж баталгаажуулаагүй сав, тоног төхөөрөмж ашиглах;
11.4.5. газрын тосны бүтээгдэхүүнийг автоцистернээс газардуулгагүй буулгах;
11.4.6. газрын тосны бүтээгдэхүүнийг зориулалтын буулгах байгууламжгүй саванд буулгах.


12 дугаар зүйл. Газрын тосны бүтээгдэхүүний холбоотой үйл ажиллагаа эрхлэгчдийн нийтлэг үүрэг
12.1. Газрын тосны  бүтээгдэхүүн  үйлдвэрлэгч, худалдагч,  бүтээгдэхүүн  хадгалж байгаа этгээд дахин ашиглахаа больсон агуулах, сав, тоног төхөөрөмжийг зайлуулах, газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдлийг цэвэрлэх, газрыг тэгшилж хөрсийг хэвийн байдалд оруулан хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд хоргүй болгох, бохирдсон болон эвдэрч гэмтсэн газрын хөрсийг нөхөн сэргээж ургамалжуулах үүрэгтэй.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ Газрын тосны бүтээгдэхүүний нөөц


13 дугаар зүйл. Газрын тосны бүтээгдэхүүний нөөц
13.1. Газрын тосны бүтээгдэхүүний нөөц нь улсын болон компанийн нөөцөөс бүрдэнэ.
13.2. Улсын нөөцийг Засгийн газраас баталсан журмын дагуу бүрдүүлнэ.
13.3. Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бөөний худалдаа эрхлэх  тусгай зөвшөөрөл  эзэмшигч нь Засгийн газраас тогтоосон журмын дагуу компанийн нөөцийг бүрдүүлнэ.
ТАВДУГААР БҮЛЭГ Газрын тосны бүтээгдэхүүний импорт, үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, хадгалалтад тавих хяналт, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага


14 дүгээр зүйл. Газрын тосны бүтээгдэхүүний импорт, үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, хадгалалтад тавих хяналт
14.1. Газрын тосны бүтээгдэхүүний импорт, үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, хадгалалт болон эдгээр үйл ажиллагааны аюулгүй байдалд тавих хяналтыг мэргэжлийн хяналтын  байгууллага  хэрэгжүүлнэ.
14.2.Газрын тосны бүтээгдэхүүний импорт, үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, хадгалалтад тавих хяналтыг хэрэгжүүлэхдээ Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийг баримтална.


15 дугаар зүйл. Газрын тосны бүтээгдэхүүний импорт, худалдаа, хадгалалт, тээвэрлэлтийн тухай хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
15.1. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль зөрчсөн этгээдэд зөрчлийн шинж байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, улсын байцаагч дор дурдсан захиргааны шийтгэл хүлээлгэнэ:
15.1.1. тусгай зөвшөөрөлгүйгээр газрын тосны  бүтээгдэхүүн  үйлдвэрлэсэн, бөөний худалдаа эрхэлсэн бол хууль бусаар олсон орлого, хэрэглэсэн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хурааж, улсын орлого болгох, хуулийн этгээдийг 500000-1000000 төгрөгөөр, иргэнийг 20000-50000 төгрөгөөр торгох;
15.1.2. олон улсын стандартад нийцээгүй газрын тосны бүтээгдэхүүнийг импортолсон, үндэсний стандартад нийцээгүй газрын тосны бүтээгдэхүүн  үйлдвэрлэсэн, дээрх стандартуудад нийцээгүй газрын тосны  бүтээгдэхүүн  худалдсан, хадгалсан, тээвэрлэсэн бол тус бүтээгдэхүүнийг устгаж, хууль бусаар олсон орлогыг хурааж, улсын орлого болгох, уг зөрчлийг арилгах хүртэл үйл ажиллагааг түр зогсоох, хуулийн этгээдийг 500000-1000000 төгрөгөөр, албан тушаалтныг 20000 - 60000 төгрөгөөр, иргэнийг 20000 - 50000 төгрөгөөр торгох;
15.1.3. энэ хуулийн 12 дугаар зүйл, 8.3, 8.4.2, 8.4.3-ыг зөрчсөн бол зөрчлийг арилгах хүртэл үйлдвэрлэлийн үйл ажиллагааг түр зогсоож, хуулийн этгээдийг 500000-1000000 төгрөгөөр, албан тушаалтныг 20000-60000 төгрөгөөр торгох;
15.1.4. энэ хуулийн 12 дугаар зүйл, 9.2, 9.3-ыг зөрчсөн иргэнийг 50000-100000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 500000-1000000 төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлогыг хурааж улсын орлого болгох, зөрчлийг арилгах хүртэл үйл ажиллагааг нь түр хугацаагаар түдгэлзүүлэн зогсоох;
15.1.5. энэ хуулийн 7, 10 дугаар зүйл, 11.1, 11.2, 11.3, 11.4-ийг зөрчсөн бол зөрчлийг арилгуулж хуулийн этгээдийг 100000-250000 төгрөгөөр, албан тушаалтныг 20000-60000 төгрөгөөр торгох;
15.1.6. газрын тосны бүтээгдэхүүнийг импортлох, үйлдвэрлэх, худалдах, тээвэрлэх, хадгалах техник,  технологи  болон аюулгүй ажиллагааг хангахтай холбогдсон стандарт, дүрэм, журам, нормыг биелүүлээгүй бол хуулийн этгээдийг 100000-250000 төгрөгөөр, албан тушаалтныг 20000-60000 төгрөгөөр, иргэнийг 20000-50000 төгрөгөөр торгох;
15.1.7. компанийн нөөц бүрдүүлээгүй этгээдийн газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлыг эрх бүхий байгууллагад тавих.





МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ



МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

No comments:

Post a Comment